Зөн билгийн тухай би ингэж л боддын

   Зөн билэг гэж юу вэ гэдэг чинь өөрөө их асуудалтай эд байна лээшд. Ер нь бол хүн бүр зөнч байдаг гэсэн. Харин зарим нэг нь түүнийгээ нээж гарах хэрэг гардаг байхад зарим нь нээх шаардлагагүй нээлттэйгээ төрчихдийм гэсэн. 10 жилд физикийн ч билүү юуны ч билээ хичээл дээр үздэгийм даа "Энерги устаж алга болохгүй ээ, эргэж бас шинээр төрөхгүй ээ. Байжил байдаг, байсаар ч байдаг" гээд. Яг үүн шиг сүнс бас тийм байдын гэсэн. Хэдэн ч биед шилжиж орж болдог, хэзээ ч алга болж устдаггүй гэж. Зөн билгийг чинь сүнстэй холбоод байхын билээ. Тэгээл тэр хүний тэд дэх дүр энэ тэр гээл. Би тэрэнд нь итгэдийн. Тэгээд ч ер нь өмнөх амьдралдаа ихийг үзсэн сүнс энэ амьдралдаа тэрийгээ зүүд болгож ч юмуу зөгнөж ч юмуу хардаг. Зөвхөн өмнөхийг ч биш лдээ. Тэхээр энэ зөн билэгтэй хаагуураа очиж угсралдах вээ гэхээр амьдрал чинь яг л гортигоор зуржигаам шиг эргэлдэж байдын гэсэн. Эхлэлийн цэг нь төгсгөлийн цэг байдаг. Тэгэхээр төгсгөл байхгүйм шиг байгаан.

   Зарим зүйл өмнө нь болж байсан юм шиг санагдаад, огт очиж байгаагүй газар хүртэл ирж байсан юм шиг санагддаг үе байдаг даа. Тэр чинь өмнөх амьдралдаа чиний сүнс тэнэмэл нөхөр байсан байнаа гэсэн үг болж таараад байгаан. Ер нь зөвхөн өнгөрснийг ч хардаг юм биш. Яг л киноон дээр гадаг шиг ирээдүй рүү ч гэсэн сүнс нь яваад оччихдог. Хүн дотоод мэдрэхүйгээ хэр сайн хөгжүүлнэ тэр чинээгээрээ өөрийнхөө сүнстэй холбогдож, хүссэн мэдээллээ авч болдог гэсэн. За за энэ зөн билгийн тухай бодох тусам толгой маань улам том болоод байх шиг санагдаад байдын.

   Гэснээс би чинь их зөн билэгтэй хүн юм байлээшд. Яасан гэхээр өнгөрсөн шөнө юу нь хатгасын нойр хүрдгүү шүү. Тэгээл дандаа халтирч унах тухай бодоол... Ингэж унуул инээдтэй харагдана, тэгэж бүүр инээдтнй гэж бодоол инээд хүрээд байсан чинь өглөө нь өөрөө нөгөө төсөөлөөд байсан уналтаараа хальтираад өнхөрчдийм даа. Азаар ямар ухаантай хүн нь чихэвчний хөгжим бүтээсийн. Дуулж явж унаал, дуулаал босоод явчихсан. Олон хүний дунд галтирч унах ч бас эвгүй дамшиг юмлээшд.

   Бас заримдаа ямар ч шалтгаангүй инээд хүрээл, сэтгэл гэгэлзээл байдын. Тэр үед гарцаагүй нэг сайхан зүйл болдог л юм даа.  Энэ ч бас зөн билэг. Тийм болохоор би дандаа л тийм байхыг хичээдэг. Вангаа эмээ шиг, Нострадамус шиг дэлхий сөнөх сөнөхгүй тухай зөгнөхгүй ч гэсэн, тэгэж хэлэх зориг надад байхгүй ч гэсэн өөрөө өөртөө л зөнч. Өдөр тутмынхаа амьдралыг ихэнхдээ зөн совингоо дагаж шийддэг гэж худлаа яриад ч яахав. Гэхдээ л хааяа хааяа зөн совингоо дагаад хийчихсэн зүйл маань дандаа л онодог. Тэгэхээр би яах аргагүй ЗӨН БИЛЭГТЭН. Одоохондоо тэр мэдрэмжээ шинждэх ухаанаас дээгүүрт тавьж л чадахгүй байгаа болохоос.


9 сэтгэгдэл:

null
khosoo (зочин)

Сүүлийн үед би ч гэсэн ингэж бодоод байгаа. Чи "нууц" гэдэг номыг уншсан уу? Уншаад бодох хэрэгтэй санагдлаа. хэ хэ

Аз

Номыг нь бол уншаагүй. Киноог нь үзсэн. Бодоол байгаан.

zochin (зочин)

yooy,bichih gej alaad haycchih yumaa

ЦЭНХЭР ШУВУУ

ххэ юун ч хөөрхөн бичээв дэ

Аз

Зочин- Ёооё, тийм байнуу.

Цэнхэр шувуу- Хэхэ...

khosbayar (зочин)

амьд уу. хэ хэ

Аз

Хосоо- Амьд оо амьд. Хэхэ

♀Эрхэмсэг Вүмэн♀

bi wool aimar zuntui...

Аз

Хэхэ. Би өөрийнхөө өнгөрснийг аймаар мэдэрдийн ш дээ бас

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)